“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтан АХА тэмцээн зохион байгууллаа.

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

     

      Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 2009 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.
      Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

      Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм. Энэ өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газар Монголын Улаан загалмайн нийгэмлэг TV-9 телевиз хамтран Чингэлтэй дүүргийн хошой тэргүүний 50 дугаар сургуулийн Б.Энхтуул багштай 12А ангийн сурагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. 


      Тус тэмцээнд 50 гаруй сурагч оролцон, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд 12А ангийн сурагч Ж.Чинзориг, хоёрдугаар байранд Т.Андир, гуравдугаар байранд П.Дагвадорж, Ш.Анударь нар тус тус шалгараллаа.