САЙН ДУРЫН ИДЭВХТЭН ХАРИУЦСАН АЖИЛТАН АВНА

Нийтэлсэн өдөр: 2024.04.11, пүрэв

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго:

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн үнэт зүйл, үндсэн 7 зарчмыг чандлан мөрдөж үндэсний хэмжээнд Сайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагаа, оролцоо, хөгжлийн асуудлыг хариуцан ажиллахад оршино.

Гол үүрэг:

  • Сайн дурын идэвхтнийг элсүүлэх, сургаж дадлагажуулах, хадгалах талаар бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • МУЗН-ийн Сайн дурын идэвхтнүүдэд чиглэсэн хөгжүүлэх сургалт явуулж, чадавхжуулах, тэдний үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг үнэлэх, дэмжин ажиллах;
  • Улаан загалмайн олон нийтийг хамарсан үйл ажиллагааны зохион байгуулалтанд орж ажиллах;
  • МУЗН-ийн “Стратеги 2030” төлөвлөгөөний 3 дугаар зорилтын хүрээнд дэвшүүлсэн Сайн дурын идэвхтэн, олон нийтийн дуу хоолойг сонсож, тэднийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах, жендерийн тэгш байдлыг хангах, өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх сайн дурынхны өргөн сүлжээтэй үндэсний нийгэмлэгийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах;
  • Олон улсын болон Үндэсний хэмжээнд Сайн дурын идэвхтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн МУЗН-ийн сайн дурын идэвхтний бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Дунд болон, Анхан шатны хороодод мэргэжлийн болон техник туслалцаа, арга зүйн дэмжлэг үзүүлж, сайн дурын идэвхтний тоо, чанарын хэрэгжилтийг хангахад хүрч ажиллана;

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн ухааны мэргэжлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Шинийг эрэлхийлэх, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй;
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Олны өмнө илтгэл тавих, үг хэлэх чадвартай;

Нэмэлт мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫН ТУЛД: Англи/Монгол хэл дээрх CV буюу анкетыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 9918-1840 дугаарын утсаар авах боломжтой.