ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ БАГ АЖИЛТАН АВНА

Нийтэлсэн өдөр: 2024.04.11, пүрэв

Гүйцэтгэх үндсэн үүрэг

БайгууллагаМонголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/

Албан тушаалХүүхэд залуучуудын хөдөлгөөний дэмжих багийн ажилтан

ТөрөлБүтэн цагийн

Ажлын байрны зорилго:

Хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулахад оршино.

Гол үүрэг:

  • Хүүхэд залуучуудын хөдөлгөөний олон улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Олон улсын хэмжээний хурал, чуулган, зөвлөгөөнд Хүүхэд залуучуудын хөдөлгөөний оролцоог хангах, төлөөлөгчийг бэлтгэж, оролцуулах, зохион байгуулах
  • Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаа тасралтгүй явагдахад шаардлагатай мэргэжил арга зүйн туслалцаа, удирдамжаар дунд шатны хороодыг хангах;

Бусад чиг үүрэг:

  • Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дүрэм, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд хамгааллын бодлогын талаар сургалт, мэдээллийг тогтмол түгээж, бүх шатанд хэрэгжилтийг хангах
  • Хүүхэд залуучуудад хэрэгцээ шаардлага бүхий, тэднийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн аян, нөлөөллийн ажил, сургалт, үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах;
  • Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаа тогтвортой явагдахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг босгох

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн ухааны мэргэжлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах арга зүй, чадвартай;
  • Олон нийтийн арга хэмжээг удирдан зохион байгуулах, төлөвлөх, бэлтгэл хангах, тайлагнах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫН ТУЛД: Англи/Монгол хэл дээрх CV буюу анкетыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8060-7099 дугаарын утсаар авах боломжтой.