“Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдэвт сургалт болж байна

Нийтэлсэн өдөр: 2017.09.12, мягмар

       Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмайн хороотой хамтран 08 дугаар  14-с 18-ны өдрүүдэд “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдэвт Зүүн Азийн бүсийн сургалтыг МУЗН-н Хүүхэд Залуучуудын Хөгжлийн төвд зохион байгуулж байна. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай ойлголт, мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх, бүсийн хэмжээнд хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа ба Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Хонг Конг, Макау, Оросын Холбооны улс болон Монгол Улсын Их Сургууль, Гадаад Харилцааны Яам, Монголын Хуульчдын Холбоо болон Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 35 хүн оролцож байна. Сургалтаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний тухай үндсэн ойлголт, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, Төвийг сахисан, шударга, бие даасан хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон иргэн-цэргийн харилцаа зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдана.