Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хоёрдугаар ээлжийн бэлэн мөнгийг тарааж эхэллээ.

Нийтэлсэн өдөр: 2017.04.24, даваа

МУЗН-ийн хүмүүнлэгийн хоёрдугаар шатны тусламжид Дархан-Уул аймгийн 140 өрх,  Дорнод аймгийн 280 өрх, Орхон аймгийн 70 өрх, Өвөрхангай аймгийн 280 өрх, Сэлэнгэ аймгийн 240 өрх, Төв аймгийн 400 өрх тус тус хамрагдаж байна.

Эдгээр 1740 өрх тус бүрт 245 000 төгрөгийн бэлэн мөнгийг “Хаан” банкаар дамжуулан тарааж байна.