Сирийн хүүхдүүдэд туслах аян өрнүүллээ

Нийтэлсэн өдөр: 2017.01.24, мягмар

       МУЗН болон “Ард” санхүүгийн нэгдлийн компаниуд, СЕО клубын тэргүүн  Ганхуяг болон “Ард даатгал” компанитай хамтран Сирийн хүүхдүүдэд туслах хандивын аянг өрнүүлсэн.

       Энэхүү  “Өгөөмөр үндэстэн”аяны хүрээнд 350 гаруй килограмм буюу 67 хайрцаг чихмэл тоглоом, дулаан хувцас, хөнжил цугларсан байна. Цугларсан эд зүйлийг  Монголын улаан загалмай нийгэмлэг хүлээн авч, улмаар  Монгол Улсад суугаа Туркийн элчин сайдын яам, Туркийн “Эйрлайн”  компани дэмжиж,  үнэгүй тээвэрлэхээр боллоо.