Баянзүрх дүүргийн УЗХ цусны донорын эгнээг өргөжүүлэхэд ажиллаж, нэгдүгээрт байрт шалгарлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Дэлхий нийтээрээ жил бүрийн 6 дугаар сарыг 14-ны өдрийг бусдад амьдрал бэлэглэгч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуучуудыг донорын эгнээнд татан оролцуулах зорилгоор энэхүү өдрийн энэ жил 13 дахь жилдээ тэмдэглэлээ.

Тусгаар тогтнолын талбайд болсон энэхүү ажиллагаанд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн дарга Н. Эрдэнэбаяр болон ДЭМБ-ийн Монгол дахь төлөөлөгч зэрэг хүмүүс оролцож үг хэллээ.

Мөн цусаа хамгийн олон удаа бэлэглэсэн, залуу донор болон донорын эгнээг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

2016 оны хамгийн залуу донороор  21 настай залуу донор Н.Амгаланбаатар шалгарсан юм. Тэрбээр 47 удаа цусаа өгчээ. 2014 оноос хойш 17 удаа цусаа өгсөн Д.Цэнгэгбаяр мөнхүү залуу донорын эгнээнээс шагнал авлаа.

Донорын эгнээг өргөжүүлэхэд нэгдүгээрт байрт, МУЗН-ийн Баянзүрх дүүргийн  УХЗ, хоёрдугаар байрт Донорын холбоо, гуравдугаар байрт Хан-Уул дүүргийн УЗХ шалгарсан байна.

Энэ жилийн донорын дэлхин өдөр “Цус амьдралын амин холбоо” гэсэн сэдэв дор болж байна.