Selbe Rotaract клубын залуус Хүмүүнлэгийн аянд нэгдлээ

Нийтэлсэн өдөр: 2016.03.11, баасан

         Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах “Хүмүүнлэгийн аян”-ыг Selbe Rotaract клубынхэн дэмжиж, нэмнээ, бээлий, хувцас, хөнжил цуглуулан хүлээлгэн өглөө.

Тус клубын гишүүд, дэмжигчдийн цуглуулсан хандивыг зуданд хамгийн ихээр өртсөн аймгийн малчдад хүргүүлэх болно. Хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн залуустаа ажлын амжилт хүсье.