Үндэсний хөрөнгө оруулалтын банк хүмүүнлэгийн үйлст нэгдлээ

Нийтэлсэн өдөр: 2016.03.03, пүрэв

      Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах “Хүмүүнлэгийн аян”-ыг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон дэмжиж, хандив цуглуулан МУЗН-д өчигдөр хүлээлгэн өглөө. Тус банкны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг зорилтот бүлэг рүү чиглэсэн  хүмүүнлэгийн ажлыг хийж байжээ.

      Энэ удаагийн арга хэмжээ нь хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны эхлэл болно гэж тус банкны дэд захирал Б.Өлзийбаяр хэллээ.  Тус хамт олны хандивыг зуданд хамгийн ихээр өртсөн Увс, Завхан аймгийн малчдад хүргүүлэх болно.

      Банк, санхүүгийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг энэхүү аянд нэгдэхийг  тус банкны хамт олны зүгээс уриалж байна.