МУБИС Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, ажилчид хандив өргөлөө

Нийтэлсэн өдөр: 2016.02.29, даваа

Монгол улсын Боловсролын Их сургууль (МУБИС)-ийн Нийгэм-Хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш ажилчид зуданд нэрвэгдсэн малчдад хандивын зүйлсийн Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)- т 2016оны 02 сарын 29 өдөр ирж, дараах тусламжийг гардууллаа. Үүнд:

  • - 2 шуудай буюу 100 кг хэвэг;
  • - 17 ширхэг элгэвч, нэмнээ;
  • - 5 кг элсэн чихэр;
  • - 12 боодол лаа;
  • - 11 тодгой шүдэнз;
  • - 30 ширхэг барааны саван хандивлалаа. МУБИС-ийн Нийгэм-Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн хамт олонд гүнээ талархал илэрхийлж байна.