МУЗН –ийн Ерөнхийлөгч, Н. Энхболд Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгийн Орлогч Ерөнхийлөгч хатагтай Хао Линнатай хоёр талт хамтын ажиллагааны уулзалт хийлээ

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

     Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны 20-р Ерөнхий ассемблейн үеэр МУЗН –ийн Ерөнхийлөгч, Н. Энхболд Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгийн Орлогч Ерөнхийлөгч хатагтай Хао Линнатай хоёр талт хамтын ажиллагааны уулзалт хийлээ. Тус уулзалтаар 2015 оны 10-р сард хийсэн айлчлалын үед хийгдсэн хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараагийн алхмуудыг зөвлөлдлөө. 

Хятадын Засгийн газраас олон улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, Засгийн газрын хамтын ажиллагааны болон хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж байна. Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгийн  Гамшгийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах ажлын туршлага судалж, хамтран ажиллах санал тавилаа. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь 2015 оны 12 сарын 11-ны дотор “Гамшгийн бэлэн байдлын Төв”-ийн төслийн саналыг Хятадын УЗН-т хүргүүлэхээр боллоо.

Мөн Хүүхэд, Залуучуудын Улаан Загалмайн Хөдөлгөөний төлөөлөгчдийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.