Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байна

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

   Өнгөрсөн сарын 20-ны байдлаар монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатар аймгуудын ихэнх нутгаар, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт 7-12 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.  Мөн Увсын зарим сумдуудад 5-20, Өмнөговь суманд   түүнээс их буюу 35-45 см зузаан цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдаад байна. Цаашид дээрх аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул тухайн орон нутгийн засаг, захиргаа, Улаан загалмай хороод бэлтгэлээ хангаж байна.

   МУЗН Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран нөхцөл байдлын үнэлгээг хийж эхэлсэн. Хэрэв өвөлжилт хүндэрвэл малчдад хүнсний болон дулаан хувцасны тусламж үзүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна.

   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн төв болон өвөлжит хүндэрч буй аймгуудаас өвөлжилтийн төлөв, эрсдэлийн тойм мэдээг тогтмол авч байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн төвийн ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын цаг агаарын мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байгааг сануулжээ.

   МУЗН өвөлжилт хүндэрсэн нөхцөлд үнэлгээ хийж, хүмүүнлэгийн тусламжийг ОУУЗУХСНХ-той хамтран хүргэх болно.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..