“ДОНОР ЭЛСҮҮЛЭГЧ, СУРТАЛЧЛАГЧ БАГШ” бэлтгэх сургалтад 160 хүн хамрагдана

Нийтэлсэн өдөр: 2023.11.28, мягмар


Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Донор элсүүлэгч, сурталчлагч багш" бэлтгэх сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламжийн сургалтын төвд болж байна. Сургалтад нийслэлийн 9 дүүргийн арга зүйч, сайн дурын идэвхтнүүд хамрагдаж байгаа бөгөөд 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийт 160 гаруй хүн хамрагдах юм байна.  

Сургалтыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Маркетинг, Нийгмийн эрүүл мэдийн ажилтан, НЭМ-ийн магистр Д.Дулмаа Авлагагүй цусны донор, цус цусан бүтээгдэхүүний ач холбогдол, Донорын тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулга цус цуглуулах үед гарч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл ба анхны тусламж үзүүлэх нь зэрэг сэдвээр тус тус чиглүүлэн ажиллаж байна.