Нийслэлийн Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны туршлага солилцох уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2023.11.20, даваа


Нийслэлийн Улаан загалмайн зөвлөл, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны туршлага солилцох уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга, тэргүүн, гишүүд оролцсон юм. Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны туршлага солилцох уулзалтаар нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн зөвлөл хийж хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн ажлын тайлангаа танилцуулж, туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцлоо. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн зүгээс энэ онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан мэдээллээ танилцуулж, цаашид гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа сайжруулахаа онцолсон юм.