Төрөлжсөн асрамжийн газрын ажилтнуудыг чадавхжуулав

Нийтэлсэн өдөр: 2022.11.21, даваа

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг, Геронтологийн үндэсний төв хамтран “Төрөлжсөн асрамжийн газрын ажилтнуудыг чадавхжуулах” сургалт зохион байгууллаа. Сургалтад Сургалтад Ахмад настны үндэсний төв, Увс, Ховд, Баян-өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор аймгийн асрамжийн газрын ажилтнууд болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай Ачлалт хүүхдүүд ТББ, Батгэрэлт ирээдүй ТТБ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газар, “MС” Тереза эх Ахмад настны асрамжийн газрын нийт 38 ажилтан оролцов. Сургалтаар ахмад настантай харилцах харилцааны онцлог, Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, Дохионы хэлний харилцааны анхан шатны ойлголт сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламж, сэргээн засах төвд Монголын улаан загалмай нийгэмлэгийн таницуулга мэдээлэл,  Геронтологийн үндэсний төвөөс “Асаргаа, сувилгааны сургалт”-ыг зохион байгуулж, хэвтрийн болон харвалттай, бие даах чадваргүй ахмад настнуудад хэрхэн асаргаа сувилгаа, тусламж үзүүлэх зэрэг дадлага ажил хийв.