“Бизнес төсөл болон төслийн санал боловсруулах” сургалт болж байна

Нийтэлсэн өдөр: 2022.08.15, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг, Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй “Бизнес төсөл болон төлийн санал боловсруулах” сургалт эхэллээ. Сургалтын гол зорилго нь Дунд шатны хороодын үйл ажиллагааг тогтвортой явуулах орлогын эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг бэхжүүлэх, бизнесийн төсөл санаагаа гаргаж, боловсруулах юм. Сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд  21 аймаг, 9 дүүргийн Дунд шатны хорооны дарга, арга зүйч, нягтлан бодогч зэрэг 60 гаруй хүн хамрагдаж байна.

Сургалтаар Дунд шатны хороодын ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлчээр багаар ажиллахад дэмжлэг үзүүлэх, Дунд шатны хороод нь өөрсдийн асуудлыг оновчтой тодорхойлж, хэрэгжихүйц бизнес төсөл болон төслийн саналын санааг зураглан харах ур чадварт суралцах, Дунд шатны хороод нь бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгох бизнес төсөл болон төслийн санал боловсруулах ур чадварт суралцах юм.

Сургалтыг Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын Ерөнхий зөвлөх Э.Бат-Орших, Бизнесийн зөвлөх Ц.Оюунчулуун, Бизнес зөвлөх Т.Баярмаа нар Энтренпренёр сэтгэлгээг хөгжүүлэх,  Нөхцөл байдлыг үнэлэх, асуудлыг тодорхойлох, Бизнес төсөл боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд удирдан явуулж байна.