Төслийн багийнхан Хэнтий аймгийн УЗХороонд төслийн явцын хяналт үнэлгээ хийлээ

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

“Олон нийтэд тулгуурласан халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийнхэнд хүргэх нь” төслийн багийнхан Хэнтий аймгийн Улаан Загалмайн хороонд төслийн явцын хяналт үнэлгээний ажлаар яваад ирлээ. 

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Олон нийтэд тулгуурласан халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийнхэнд хүргэх нь” төслийн менежер Б.Тунгалаг, төслийн ажилтан Ө.Гантуяа нар Хэнтий аймгийн Улаан Загалмайн хороонд төслийн хяналт үнэлгээг 2012 оны 6 сарын 11-ээс 13-ны өдрүүдэд хийлээ. 
Хяналт үнэлгээний ажлын хүрээнд төслийн үйл ажиллагааны явц, үр дүнтэй танилцсанаас гадна төслийн сүүлийн жил тохиож байгаатай холбогдуулан төслөө хэрхэн амжилттай хэрэгжүүлж дуусгах цаашлаад төслийн санхүүжилт дууссаны дараа төслийн үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэн тогтвортойгоор авч явах талаар удирдлага, арга зүйн зөвлөлгөө өгч ажиллалаа. Мөн Хэнтий аймгийн Улаан Загалмайн хороонд хэрэгжиж буй төслийн сайн дурынхан болон халамжлуулагчидтай уулзалж төслийн талаар сэтгэгдэл, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Сайн дурын идэвхтнүүдээс төслийн менежер Б. Тунгалагт дурсамж гардуулсан ба Хэрлэн сумын ИТХ, засаг даргын тамгын газраас Халамжийн хөтөлбөрийн хамт олон төслийн амжилттай хэрэгжүүлж байгаад талархан “Талархал” гардуулан өглөө.

Уулзалтын үеэр ИТХ-ын дарга М.Очирпүрэвтэй Нийгмийн халамжийн хуулийн 26-р зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, хамрах хүрээ  
26.1.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ дараахь төрөлтэй байна: /Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 
26.1.1.амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулах; 
26.1.2.зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр ядуурлаас гарахад нь туслах, энэ чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд зуучлан хамруулах; 
26.1.3.сэргээн засах үйлчилгээнд хамруулах; 
26.1.4.түр байрлуулан асрамжлах; 
26.1.5.гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах гэх мэт заалтуудыг Хэнтий аймгийн Улаан Загалмайгаар дамжуулах хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.  


Түүнчлэн төслийн хүрээнд жилд 2 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй олгодог туслах хэрэгслийг халамжлуулагчдад гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.