Анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг “Оюу толгой” компанитай хамтран зохион байгууллаа.

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

МУЗН-ийн Эрүүл мэнд, анхны тусламжийн хөтөлбөр нь Анхны тусламжийн сургалтыг байгууллага, хувь хүний хүсэлтээр зохион байгуулж ирсэн бөгөөд 2012 оны 11 сараас эхлэн “Оюу толгой” болон бусад томоохон компаниудтай хамтран анхны тусламжийн мэдлэг олгох онол, дадлага хосолсон сургалтуудыг зохион явууллаа.

Сургалтыг англи болон монгол хэл дээр ОУУЗХолбооноос эрхлэн гаргасан стандартын дагуу МУЗН-ийн анхны тусламжийн мастер багш нар удирдан явуулсан.

Бид “Оюу толгой” компанийн Улаанбаатар хотын оффис дахь 700 гаруй, Өмнөговь аймагт ажиллаж буй 250 гаруй ажилтан, ажиллагсад тус сургалтандаа хамруулан сургалаа.