МОНГОЛ ЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГЭЭС МАЛЧДАД ТУСЛАХ УРИАЛГА ГАРГАЛАА

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

Монгол Улсын нийт иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад    уриалах нь:         

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 18 аймгийн 91 сумын  нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см, нягтарч хатууран   зудын байдалд хүрчээ.

Цаашид цасны зузаан нэмэгдэж, нягтарч хатуурвал үүн дээр нэмэгдэн  17 аймгийн 96 суманд өвөлжилтийн байдал хүндрэхээр байна.

Өвөлжилт хүндэрсний улмаас улсын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсээр тоолуулсан 40,4 сая толгой малаас 32700 нь буюу нийт мал сүргийн 0,8 хувь нь хорогдоод байгаа билээ. Малын хорогдол өдөр,цагаар нэмэгдэж,малчид маань эрүүл мэндээр доройтож, сэтгэл санааны хувьд хүнд дарамтанд орж байна.   Байгалийн энэхүү давагдашгүй хүчин зүйл тохиолдоход тухайн малчин өрхийн  төдийгүй,  сум, аймгийн хүчин чадал мөхөстдөг. Ийм нөхцөлд бид малчиддаа туслан сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй байна. МУЗН зуд турхны хүнд үед  малчин түмэндээ туслах ажлыг орон даяар болон олон улсын түвшинд уриалга гарган  өрнүүлсээр ирсэн билээ. Үүний нэг жишээ нь МУЗН 2010 оны зудын үед олон улсад хандан  уриалга гарган нэг тэрбум гаруй төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг малчны хотонд хүргэсэн явдал юм.

 

Малчин  түмэн маань дөрвөн цагийн эргэлтэнд  цаг агаарын хүнд хэцүү нөхцлийг даван туулж,  нүүдэлчдийн уламжлалт соёл    түүхийг тээн,монголчуудын  амьдралын мөн чанарыг хадгалж ,эх орныхоо газар нутгийг сахин хамгаалж, байгаль орчноо дээдлэн шүтэж ирсэн билээ.Байгаль цаг агаарын энэ хүнд үед  ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг чин сэтгэлээрээ малчиддаа туслахыг уриалж байна.

  “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээсэн  ардынхаа сайхан сургаалыг  дээдэлж,  нэгнээ дэмжин туслах өгөөмөр сэтгэлийн тэнхээтэй та бүхнийг бидний уриалгыг дэмжин энэрэнгүй сайхан сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллаж дэмжинэ гэдэгт найдаж байна.

 

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

Хандивын данс: 

Төгрөгийн данс5031003996  Хаан банк Спортын Төв Ордон.

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, Энхтайвны гудамж        Клиникийн 1-р эмнэлгийн урд талд, МУЗН-ийн төв     байр 205 тоот өрөө

Харилцах утас: 326293,  99991223,99311909,99890696

Facebook: facebook.com/ulaanzagalmai

Цахим хуудас: www.redcross.mn

Email хаяг: marketing@recross.mn