Британийн УЗН-ийн санхүүжилттэй “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төсөл

Нийтэлсэн өдөр: 2014.06.13, баасан

Төрөөс хэрэгжүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаагүй шилжин суурьшигсад, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон нэн эмзэг бүлгийн хүмүүст  Халамжийн Өргөөдөөр дамжуулан халамж үйлчилгээ үзүүлж, тэдний эрүүл мэнд, аж байдалд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Британийн УЗН-ийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх” төслийг Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Багануур, Налайх дүүргийн УЗХ-дод хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд 2012 онд нэн эмзэг бүлгийн орон гэргүй 12 иргэнд гэр, 172 иргэнд туслах хэрэгсэл, 17116 хүнд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг ба гэрийн үйчилгээ үзүүлж,16798 (давхардсан тоогоор) иргэнд хүнсний зүйл олгож, 1901 иргэнийг эмнэлгийн үзлэгт хамруулан, 569 иргэнд улсын халамжийн үйлчилгээ, тэтгэлэгт хамрагдах, тэтгэвэр авахад нь тусаллаа. Сайн дурынхны тайлангийн загвар, халамжлуулагчдыг хянах хүснэгт database-ийн талаарх болон “Асрамжлагч сайн дурын идэвхтэн” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, ДШХ-дын арга зүйч, сайн дурын идэвхтэний зөвлөлийн дарга нар нийт 30 хүнийг хамруулсан. Сайн дурынхны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Хүмүүнлэгийн элч” 20 минутын баримтат киног бүтээн NTV телевизээр олон нийтэд түгээлээ.

 

Уг төсөл нь 2013-ноос үргэлжлэн Багануур ба Налайх дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгийн УЗХ-нд хэрэгжиж, 600 сайн дурын идэвхтнээр дамжуулан 1800 халамжлуулагчдад хүрч ажиллана.