Үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2021 оны 6-р сарын 10. Пүрэв гариг.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор доорхи бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуйн нэгжийг битүүмжилсэн үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.

Бичиг баримтын жагсаалт:

  1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
  2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
  4. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
  5. Бүтээгдэхүүний дээж
  6. Нэг багц багтах савалгааны үнийг үнийн саналд оруулсан байна.

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 15ы өдрийн 15 цаг 00 минут

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны гудамж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Төв байр, 300 тоот.

Утас: 80110535