Үнийн санал ирүүлэх урилга

Нийтэлсэн өдөр: 2021.05.26, лхагва
Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн хамтран хэрэгжүүлж буй “Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх” төслийн хүрээнд дор дурдсан даалгаврын дагуу, 5 сарын дотор гар утасны аппликейшн хөгжүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна:
  • - Нэвтрэх хэсэгтэй байх; 
  • - Хэрэглэгч аппликейшн ашиглан бүртгүүлдэг байх; 
  • - Бүртгэлийг и-мэйл ашиглан баталгаажуулдаг байх;
  • - Мэдээний хэсэгтэй байх;
  • - Цус өгөх боломжтой байршилтогтмол шинэчлэгддэг байх, хэрэглэгчдэд харагддаг байх; 
  • - Цусаа хандивлах боломжтой өдрүүдийг календарт харуулдаг байх; 
  • - Цусаа өгөх боломжтой эсэх талаар бөглөх асуумжийн хэсэгтэй байх, цус хандивлах боломжтой эсэхийг шалгадаг байх;
  • - Шаардлагатай мэдээллүүд “push notification” байдлаар харагддаг байх;
  • - Хэрэглэгч өөрийн мэдээллийг засах хэсэгтэй байх;
  • - Ios, Android үйлдлийн систем дээр ажилладаг байх.
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн, дараах хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
  1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/
  2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
  4. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа/
  5. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг гүйцэтгэх багийн танилцуулга
Битүүмжилсэн үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 2ыөдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газар
Мэдээлэл авах: 8810-9375