МУЗН шуурганд өртсөн 1000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2021 оны 4-р сарын 18. Ням гариг.


Өнгөрсөн 3 болон 4 сарын эхээр нийт нутгийг хамарсан хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас байгалийн гамшигт үзэгдэл болсон. Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн аймгийн нөхцөл байдлын мэдээнд тулгуурлан Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Монголын улаан загалмай нийгэмлэг тусламж шаардлагатай 16 аймгийн 850 өрхөд бэлэн мөнгө, 150 өрхөд гэр болон ахуйн хэрэглээний хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжийн бэлэн мөнгийг Хаан  банкаар дамжуулан иргэдийн данс руу шилжүүлж, аймгийн Улаан загалмай хороо, Онцгой байдлын газраар дамжуулан гэр болон бусад тусламжийг олгов.