Битүүмжилсэн үнийн санал авах тухай

Нийтэлсэн өдөр: 2020.12.22, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгаарласан санхүү жилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд зудын нэн өндөр эрсдэлтэй аймаг, сумын малчдад малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүүлэх тул доорх дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Малын эрдэс тэжээлийн багцад дараах бүтээгдэхүүн багтана. Үүнд:



Битүүмжилсэн үнийн саналд дараахь бичиг баримтыг хавсаргана уу:
1. Аж ахуйн нэгжийн барааг нийлүүлэх үнийн санал, нийлүүлэх хугацаа, тээврийн нөхцөлийг тодорхой заасан албан бичиг
2. Компанийн танилцуулга
3. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
4. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, имэйл хаяг
5. Бүтээгдэхүүний дээж
Хүлээн авах эцсийн хугацаа:
2020 оны 12-р сарын 25–ны өдрийн 12 цаг 00 минут хүртэл хүлээн авна.
Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, 201 тоот
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. 
Утас: 77770508 (дотуур утас 201)