"Хэвтрийн өвчтэй өвчтний асаргаа сувилгаа, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх" сургалтад 30 хүн хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2020 оны 11-р сарын 8. Ням гариг.


Монголын улаан загалмай нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран жил бүр уламжлал болгон байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн асарч байгаа иргэд болон сайн дурын идэвхтнүүдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, асаргаа, сувилгааны ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн сургалт Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн улаан загалмайн хорооны арга зүйч, сайн дурын идэвхтнүүдэд Хэвтрийн өвчтэй хүний асаргаа сувилгаа, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” сэдвээр зохион байгуулагдав. Сургалтыг Сувилахуйн ухааны Магистр, Клиникийн профессор Г. Нямгэрэл багш Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нийгмийн халамж, оролцоог дэмжих багийнхантай хамтран зохион байгуулав. Сургалтад нийт 30 хүн хамрагдсан бөгөөд цаашид дунд шатны хороодын халамж өргөөгөөр дамжуулан сургалт зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл хүргэх, хэвтрийн өвчтөн асардаг гэр бүлийн гишүүдийг чадавхжуулах ажил зохион байгуулах юм.