БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2020.07.27, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Коронавируст халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээ” төслийн хүрээнд Эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтнүүдийн бэлэн байдлыг хангах зорилгоор аранз /үүргэвч/ нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.



Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/;
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг;
4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/;
5. Бүтээгдэхүүний дээж, бүтээгдэхүүний гэрчилгээ.
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 00 минут.
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих баг, 205 тоот.
Хаяг: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508.