Монголын Хүмүүнлэгийн өдөр тохиож байна

Нийтэлсэн өдөр: 2020.05.08, баасан

МУЗН: ӨМӨЗО-ны хүмүүнлэгийн тусламжийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө

Олон Улсын Улаан Загалмайн Хөдөлгөөний, Монголын Хүмүүнлэгийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан зохион байгуулж буй ажлуудын талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр нар хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, сурталчлан, мэдээлэл өглөө.

Эмзэг бүлгийн 4,000 өрхөд хүнсний болон ариун цэврийн багц хоёр сарын хугацаатай олгожээ

Монгол Улсад Коронавируст халдвар бүртгэгдэж, хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан МУЗН-ээс дараах хүмүүнлэгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тодруулбал,

  • Хоол хүнсний хомсдолд орж болзошгүй эмзэг бүлгийн 4,000 өрхөд хүнсний болон ариун цэврийн багц хоёр сарын хугацаатай олгож байна.

  • НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд гадаад орноос ирсэн иргэдийг түр тусгаарлан ажиглах байруудад бактерийн эсрэг гарын шингэн саван, гар ариутгагч санитол, жавелион зэргийг олгох ажлыг нийслэлийн есөн дүүрэг, дунд шатны 30 хороодтой хамтран зохион байгуулжээ.

  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллагаас 450,000 юанийн үнэ бүхий Сөрөг даралтат түргэн тусламжийн машин, 50,000 ширхэг эмнэлгийн нэг удаагийн маск, 500 ширхэг хамгаалалтын хувцсыг хүмүүнлэгийн тусламжийн шугамаар хүлээн авч, холбогдох байгууллагуудад хандивлах ажлыг зохион байгуулсан байна.

  • 2020 оны 2-4 дүгээр сард нийт 20,000 ширхэг амны хаалт, 28,000 ширхэг гар ариутгагчийг нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд болон цагдаа, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын албан хаагчдад үнэ төлбөргүй тараажээ.

  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах дасгал сургуулилтад зориулж 58 сая төгрөгийн үнэ бүхий эвхдэг ор, сандал, хөнжил, гудас, амны хаалт, хамгаалах хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлийн хяналт болон Хил хамгаалах байгууллагад олгоод байгааг өнөөдөр мэдээлсэн юм.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэд Сайн дурын идэвхтний төвийг байгуулжээ.

Уг төв нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж дүрэм, журмыг мөрдөж ажиллах юм байна. Сайн дурын идэвхтнээр элсэхэд яс үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, улс төрийн үзэл бодол, иргэний харьяалал, боловсролыг харгалзахгүйгээр бүх хүнд нээлттэй гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.

Сайн дурын ажилтнууд эмзэг бүлгийн иргэд, ахмад настанд туслах, гэрээр нь хүмүүст тусламж хүргэж өгөх, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх уриалгыг "Тик Ток"-оор...

Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтан Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс “Тик Ток видео бичлэгийн уралдаан”-ыг олон нийтэд зарлаж, шилдэг бүтээлийг шалгарууллаа. Залуучуудын дунд сайн дурын идэвх оролцоог нэмэгдүүлэх, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх уриалгыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг уралдаанд нийт 62 бүтээл ирснээс шилдэг гурван байрыг тодруулжээ. Уралдааны тэргүүн байрт Г.Гансувд, дэд байрт Э.Энхчимэг, гутгаар байрт “Assassins” хамтлаг шалгарсан байна.

Олон Улсын Улаан Загалмайн Хөдөлгөөний, Монголын Хүмүүнлэгийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан зохион байгуулж буй ажлуудын талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр нар хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, сурталчлан, мэдээлэл өглөө.

Эмзэг бүлгийн 4,000 өрхөд хүнсний болон ариун цэврийн багц хоёр сарын хугацаатай олгожээ

Монгол Улсад Коронавируст халдвар бүртгэгдэж, хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан МУЗН-ээс дараах хүмүүнлэгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тодруулбал,

§  Хоол хүнсний хомсдолд орж болзошгүй эмзэг бүлгийн 4,000 өрхөд хүнсний болон ариун цэврийн багц хоёр сарын хугацаатай олгож байна.

§  НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд гадаад орноос ирсэн иргэдийг түр тусгаарлан ажиглах байруудад бактерийн эсрэг гарын шингэн саван, гар ариутгагч санитол, жавелион зэргийг олгох ажлыг нийслэлийн есөн дүүрэг, дунд шатны 30 хороодтой хамтран зохион байгуулжээ.

§  БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллагаас 450,000 юанийн үнэ бүхий Сөрөг даралтат түргэн тусламжийн машин, 50,000 ширхэг эмнэлгийн нэг удаагийн маск, 500 ширхэг хамгаалалтын хувцсыг хүмүүнлэгийн тусламжийн шугамаар хүлээн авч, холбогдох байгууллагуудад хандивлах ажлыг зохион байгуулсан байна.

§  2020 оны 2-4 дүгээр сард нийт 20,000 ширхэг амны хаалт, 28,000 ширхэг гар ариутгагчийг нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд болон цагдаа, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын албан хаагчдад үнэ төлбөргүй тараажээ.

§  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах дасгал сургуулилтад зориулж 58 сая төгрөгийн үнэ бүхий эвхдэг ор, сандал, хөнжил, гудас, амны хаалт, хамгаалах хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлийн хяналт болон Хил хамгаалах байгууллагад олгоод байгааг өнөөдөр мэдээлсэн юм. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэд Сайн дурын идэвхтний төвийг байгуулжээ.

Уг төв нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж дүрэм, журмыг мөрдөж ажиллах юм байна. Сайн дурын идэвхтнээр элсэхэд яс үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, улс төрийн үзэл бодол, иргэний харьяалал, боловсролыг харгалзахгүйгээр бүх хүнд нээлттэй гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлж байв. Сайн дурын ажилтнууд эмзэг бүлгийн иргэд, ахмад настанд туслах, гэрээр нь хүмүүст тусламж хүргэж өгөх, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм.