“Марш Победы” залуучуудын аялал үргэлжилж байна

Нийтэлсэн өдөр: 2019 оны 8-р сарын 5. Даваа гариг.

Халх голын ялалтын 80 жилийн ой, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн хүрээнд Оросын Холбооны Улстай хамтран зохион байгуулж буй “Марш Победы” буюу Ялалтын марш залуучуудын аялал амжилттай болж байна. Энэхүү аялал нь Чойбалсан-Буйр нуур-Халх гол чиглэлд үргэлжилж байна. Хоёр улсын залуучууд Халхгол шинэ сум төслийн бүтээн байгуулалттай танилцаж, Ерэн баатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар залуучуудад баяр хүргэж, амжилт хүсэвАялалд нийтдээ ОХУ-аас 18 Монгол Улсаас 16 залуучууд оролцож байна.