“ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХҮРЭЭНД НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2026-09-29

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд зорилтот өрхийн гишүүдийг чадавхжуулах, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах” сургалт зохион байгуулж байна. Сургалт 3 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сургалтад нийслэлийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын холбогдох мэргэжилтнүүд, хорооны шинээр томилогдсон нийгмийн халамжийн ажилтнуудад хамрагдаж, хөтөлбөрийн бодлого, зорилго, хэрэгжүүлэх арга зүйн талаар нэгдсэн ойлголт өгч, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн хэрэгжилтийг үр дүнтэй удирдан зохион байгуулах чадавхыг бэхжүүлэх юм.

Нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдсанаар Хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хэрэгжүүлэх үндсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалт болон оролцогч талуудын үүргийн талаар нэгдсэн ойлголттой болох, Мэргэжилтэн өөрийн хариуцах чиг үүргийг тодорхой ойлгож, хөтөлбөрийн хэрэгжилтийг анхан болон дунд шатанд зохион байгуулах, уялдаа, хамтын ажиллагааг хангах мэдлэг, арга барилтай болох, Өрхийн нөхцөл байдал, хэрэгцээ, боломжийг үнэлэх, үнэлгээний үр дүнг өрхийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан ашиглах мэдлэг, ур чадвартай болсон байна. Мөн өрхийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгаалал болон бусад нийгмийн суурь үйлчилгээг тодорхойлж, холбон зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйг эзэмших, Өрхийн дасгалжуулалтын хүрээнд өрхийн оролцоо, нийгмийн чадавхыг дэмжих үндсэн арга зүйг ойлгож, зөвлөхүүдийн ажлыг чиглүүлэх, дэмжих чадавх, Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ахиц, тулгамдсан асуудлыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөх ур чадварт суралцана.