2026-11-02

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас сарын бүрийн эхэнд Дунд шатны Улаан загалмайн хороодтой хийдэг цахим хурал өнөөдөр боллоо.
Хурлаар 10 дүгээр сард хийсэн ажлаа танилцуулж, 11 дугаар сарын хийгдэх ажлын төлөвлөгөө хуваалцаж, чиглэл өгсөн юм. Мөн 2026 оны тайлангийн хэрэгжилтийг хангах талаар зөвлөмж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэв.
Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Хүний нөөц, сайн дурын идэвхтний хөгжил хариуцсан менежер М.Мөнгөнцэцэг нар оролцож, Дунд шатны хороодын дарга, арга зүйчид хамрагдсан юм.
2026-11-02