2026-09-29

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Хүмүүнлэгийн тусламж
Хөнжил, гудасны дотоодын худалдан авалт хийж, хамтран ажиллах гэрээнд битүүмжилсэн үнийн санал авах хүсэлт: Хөнжил, гудас RFQ-UB-09B-2026
Бүх битүүмжилсэн үнийн саналыг Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн төв байр, 200 тоот албан ёсны хаягаар 2026 оны 10-р сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө хүлээн авна. Хугацаа хэтэрсэн болон шаардлагын дагуу ирүүлээгүй саналыг хүлээж авахгүй болно!
Ерөнхий мэдээлэл: Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь хүний нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, гарал үүсэл, улс төрийн үзэл бодлыг үл харгалзан хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг Монголын хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (ОУУЗУХСНХ) нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага бөгөөд МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмждэг. Үүнд, гамшгийн хариу арга хэмжээ, гамшгийн дараах сэргээн босголт, олон нийтийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр дэмжин ажиллаж байна. МУЗН нь “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” хөтөлбөрийн хүрээнд гамшгийн хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах зорилгоор дараах бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагч, ханган нийлүүлэгчдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
|
№ |
Бүтээгдэхүүний нэр |
Техникийн үзүүлэлт |
Тоо ширхэг |
Хэмжих нэгж |
|
1 |
Хөнжил |
Хавсралт 1 (хүсэлт илгээж авна) |
2600 |
Ширхэг |
|
2 |
Гудас |
2600 |
Ширхэг |
ЖИЧ: Үнийн саналд тавигдах шаардлагатай техникийн тодорхойлолтыг заавал дурьдсан байх ба бүтээгдэхүүний зургийг хавсаргасан байна. Зааврын дагуу ирүүлээгүй үнийн санал шаардлага хангаагүйд тооцогдож хасагдах болно!
Тодруулга хийх хүсэлт: Оролцогчид битүүмжилсэн үнийн санал илгээхтэй холбоотой мэдээлэл, хавсралт, тодруулгыг 2026 оны 10-р сарын 07-ны 17:00 цагаас өмнө procurement@redcross.mn хаяг руу хүсэлт илгээж авна уу!
|
Битүүмжилсэн үнийн санал авах Урилга нийтлэгдсэн огноо |
2026 оны 9-р сарын 29-ний өдөр |
|
Битүүмжилсэн үнийн саналыг ирүүлэх заавар болон хавсралт бичиг баримт, тодруулга хийх сүүлийн хугацаа |
2026 оны 10-р сарын 07-ны өдөр, 17:00 цагаас өмнө |
|
Битүүмжилсэн үнийн санал хүлээж авах сүүлийн хугацаа |
2026 оны 10-р сарын 16-ны өдөр, 17:00 цагаас өмнө |
МУЗН нь үнийн саналыг зөвшөөрөх, татгалзах бүрэн эрхтэй ба хамгийн бага үнийн саналыг заавал хүлээн авна гэсэн үүрэг хүлээхгүй болно.
Хүндэтгэсэн,
Монголын улаан загалмай нийгэмлэг
Худалдан авалтын комисс
2026-09-29