2026-09-25
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Зүүн Азийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгийн удирдагчдын уулзалт, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар Бага хурлын үйл ажиллагаанд сайн дурын идэвхтнүүдийг хариуцан ажилласан тухай болон бусад асуудлыг танилцуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмыг шинэчлэн батлуулав.
Хурлыг Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Пүрэвжав удирдан явуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээллийг танилцуулсан юм.
Мөн хурлын үеэр эрэлтэд суурилсан бүсийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий чуулган, Төлөөлөгчдийн Зөвлөлийн хуралд стратегийн оролцоог хангах, эмэгтэйчүүд ба залуучуудын манлайллыг институцийн түвшинд бэхжүүлэх, уур амьсгалын бодлогыг олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чиглүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа.
2026-09-25
2026-09-25