2026-09-22

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрөөс Дунд шатны хороодын арга зүйч нартай нэгдсэн цахим хурал хийлээ. Хуралд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооны арга зүй оролцож, 2026 оны 01–09 дүгээр сарын үйл ажиллагааны товч мэдэээл өгч, дүгнэлтээ танилцуулав.
Мөн Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн 09–12 дугаар сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, цаашид хийх үйл ажиллагааны талаар чиглүүлж, зөвлөгөө өгсөн юм.
Тодруулбал, Өсвөр үе, залуучуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих сургалт, цахим нөлөөллийн аян, “ Өсврийн аврагч-2026” тэмцээн, 11-р сарын 3-ны цусаа бэлгэлэх өдөрлөг, 12-р сарын 1-ний ДОХ-той тэмцэх өдрийн талаар чиглүүлэг өгсөн юм.

2026-09-22
2026-09-22
2026-09-22