2026-08-04
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд ажиллах 600 сайн дурын идэвхтнүүдийг үе шаттайгаар НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран бэлтгэж байна. COP17 талуудын бага хурлын сайн дурын идэвхтнүүдийн багийн ахлагч нарыг чадавхжуулах сургалт 2 дахь өдрөө ийнхүү үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтаар Хамгаалал, жендэр оролцоо, Олон улсын эрх зүй ба дипломат ёс, Анхны тусламж зэрэг сэдвийн мэдлэг, ойлголт өгч, оролцогчдыг чадавхжуулж байна.
Энэ удаагийн сайн дурын идэвхтнүүдийг өсвөрийн болон насанд хүрсэн гэсэн хоёр ангиллаар сонгон шалгаруулсан нь залуусын байгаль хамгаалал, цөлжилт, газрын доройтол, гангийн талаарх ойлголт, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
2026-08-04