2026-07-21

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уулзалтаар бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй хүмүүнлэгийн сорилт, хэрэгцээг хамтран хэлэлцэж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов.
Мөн үндэсний нийгэмлэгүүдийн чадавхыг бэхжүүлэх, гамшиг, онцгой байдлын үед хамтын ажиллагаа, бэлэн байдал, эрт хариу арга хэмжээг сайжруулах, залуучуудын манлайлал, жендэр ба олон талт байдлыг дэмжих, хүмүүнлэгийн үйл ажиллагааны санхүүжилт, олон улсын түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр санал нэгдлээ.
Энэхүү уулзалтын үр дүн нь Зүүн Азийн бүс нутагт хүмүүнлэгийн үйл ажиллагааг илүү уялдаа холбоотой, үр дүнтэй хэрэгжүүлэх, Улаан загалмайн үндэсний нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулах юм.

2026-07-21
2026-07-21
2026-07-21