2026-07-21

Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Зүүн Азийн улаан загалмайн удирдагчдын уулзалтыг энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Хурлаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт болон бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, стратегийн тэргүүлэх чиглэлээ тус хурлын үеэр хэлэлцэж байгаа юм.
Мөн Бүс нутгийн түвшинд шинээр гарч байгаа хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагад илүү нягт хамтран ажиллах, боломжоо тодорхойлох, залуучуудын манлайлал, хариуцлага, бүс нутгийн хамтын ажиллагаа, жендер болон олон талт байдлыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Зүүн Азийн Улаан загалмайн удирдагчид харилцан туршлагаа хуваалцаж, стратегийн чиглэлүүдээ хэлэлцэж байна.
чухал ач холбогдолтой бөгөөд залуус маань цаашид хүмүүнлэгийн салбарт ажиллана гэж найдаж байна.
Энэ үеэр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа: "Энэ жил бид “Залуучууд ба уур амьсгал” гэсэн сэдэвт анхаарлаа хандуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд бид бэлэн байх ёстой, дасан зохицох ёстой. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аливаа гамшигт бэлэн байх, бэлэн байдлаа хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд Зүүн Азийн Улаан загалмайн Удирдагчдын уулзалт анхаарлаа хандуулж байна.
Ялангуяа Ази Номхон далайн бүс нутагт гамшиг түгээмэл тохиолддог. Тиймээс, Үндэсний нийгэмлэгүүд яаж хамтран ажиллах вэ, өнгөрсөн нэг жилийн дотор бидний үйл ажиллагаанд ямар хүндрэл үүсэв, хүмүүнлэгийн үйл ажиллагааны санхүүжилт босгоход хүнд үе тохиолдож байгаа энэ үед Үндэсний нийгэмлэгүүд харилцан бие биенээ хэрхэн дэмжиж, хамтран ажиллах тал дээр анхаарлаа хандуулж байна" гэсэн юм.
2026-07-21
2026-07-21
2026-07-21