2026-07-21
_1784617886.jpg)
Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Зүүн Азийн улаан загалмайн удирдагчдын уулзалтыг энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Хурлаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт болон бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, стратегийн тэргүүлэх чиглэлээ тус хурлын үеэр хэлэлцэж байгаа юм.
Мөн Бүс нутгийн түвшинд шинээр гарч байгаа хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлагад илүү нягт хамтран ажиллах, боломжоо тодорхойлох, залуучуудын манлайлал, хариуцлага, бүс нутгийн хамтын ажиллагаа, жендер болон олон талт байдлыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Зүүн Азийн Улаан загалмайн удирдагчид харилцан туршлагаа хуваалцаж, стратегийн чиглэлүүдээ хэлэлцэж байна.
Энэ үеэр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матеу: "Бид дэлхийн өнцөг булан бүрт суугаа залууст аливаа гамшиг, түүний эрсдэлийн талаархи мэдлэг, ойлголтыг өгч ажилладаг. Үүгээр дамжуулан Улаан загалмайн ирээдүйн лидерүүдийг бэлтгэж байна. Тэр дундаа олон улсын эрүүл мэндийн болон гамшиг, дайны талаарх эрсдэлийг залууст ойлгуулах, санхүүжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх суурийг нь тавих нь энэ хурлын нэг зорилго юм. Нөгөө талаар бид ирээдүйн Улаан загалмайн лидерүүдийг бэлтгэхэд энэ хурал чухал ач холбогдолтой бөгөөд залуус маань цаашид хүмүүнлэгийн салбарт ажиллана гэж найдаж байна" гэв.
2026-07-21
2026-07-21
2026-07-21