ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026-07-06

Монголын улаан загалмай нийгэмлэг, Тавантолгой түлш ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Тавантолгой түлш ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр нар болон албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү санамж бичигт гарын үсгийн зурснаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхан болон Дунд шатны хороодын үйл ажиллагаа, сайн дурын идэвхтний сүлжээгээр дамжуулан олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдэд угаарын хий, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, сурталчлах юм.