НҮДНИЙ БОЛОРЫН ХАГАЛГААНД ХАМРАГДСАН 120 АХМАД СЭТГЭЛ ӨНДӨР ИРЛЭЭ

2026-05-27

 

Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн байгууллагатай хамтран "Бүс ба зам-Гэрэлт аялал" төслийг 2017 оноос хойш тасралгүй хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд нүдний болор цайх оноштой ахмадыг үзлэгт хамруулж, хагалгааг үнэ төлбөргүй хийж ирсэн.

Төслийн хүрээнд БНХАУ-ын Чао Жу нүдний эмнэлгийн эмч нар Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ны өдрүүдэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр үзлэг зохион байгуулсан. Үзлэгт нийт 400 орчим ахмад хамрагдсан юм. Үзлэгт хамрагдсан ахмадуудаас нүдний болор цайх оноштой, болорын хагалгаанд орох заалттай 120 ахмадыг сонгон авч 2026 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Чао Жу эмнэлгийн эмч нар Эрээн хотод хагалгаанд хийсэн юм. Болорын хагалгаанд хамрагдсан 120 ахмад сэтгэл өндөр эх орондоо ирлээ.

Үзлэгт Улсын хоёрдугаар төв эмнэлэг, аймаг, дүүргийн нүдний тасагт хяналтанд байдаг болорын цайралттай, хагалгаанд орох шаардлагатай гэсэн оноштой ахмадуудыг хамруулсан юм. Болорын хагалгаанд хамрагдсан ахмадуудыг БНХАУ-ын Чао Жу нүдний эмнэлэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн нүдний тасгийн хамт олон амжилттай зохион байгууллаа.