2026-06-02

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны 08 дугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм.
Уг хурлын зохион байгуулалтад ажиллах сайн дурын идэвхтнүүдийн менежментийг хариуцаж буй хамтарсан ажлын хэсгийн төлөөлөл уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, НҮБ-ын Сайн дурынхны төлөөлөгч Фирдавс Файзуллоев, Блерим Азизи болон тус бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны гишүүд оролцов. Уулзалтаар талууд бэлтгэл ажлын явцын талаар саналаа солилцов.
2026-06-02
2026-06-02
2026-06-02