2026-06-03

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны хэрэгжилт, туршлагыг хуваалцах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Сургамж уулзалт”-ыг зохион байгуулж байна.
Сургамж уулзалтад 2026 онд хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрт хамрагдсан аймгуудын Улаан загалмайн Дунд шатны хороодын төлөөлөл оролцож байна.
Хүмүүнлэгийн тусламж нь малын эрдэс тэжээлийн багц (долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун) болон анхны тусламжийн иж бүрдэл, бэлэн мөнгөний тусламж багтдаг. Энэхүү тусламжийг орон нутаг дах Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан малчдад олгодог бөгөөд малчин өрхийг сонгохдоо Улаан загалмай хороо, Онцгой байдлын газраас гаргасан судалгаа, мэдээллийг шалгуур болгон олгодог.

2026-06-03
2026-06-03
2026-06-03