АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАГЧ БАГШ НАР ЧАДВАРАА БАТАТГАВ

2026-06-24

Монголын улаан загалмай нийгэмлэг нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл болгон анхны тусламжийн мэдлэг, ур чадварыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, гамшиг, онцгой байдал, гэнэтийн ослын үед иргэд өөр хоорондоо шуурхай тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж ирсэн. Энэ хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах, мэдлэгийг тогтмол бататгах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулдаг.

Үүний нэг нь Дунд шатны хороодын Анхны тусламжийн чиглэлээр ажилладаг сургагч багш нарын мэдлэг, дадлагыг бататган, яаралтай тусламжийн үндсэн ур чадварыг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилготой Японы улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Анхны тусламжийн сургагч багш нарын мэдлэгийг бататгах” сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа.

Сургалтыг Японы улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч Millie, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламжийн мастер сурагч багш Б.Гантулга, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтнууд чиглүүлэн ажиллав. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны анхны тусламжийн сургагч багш нар хамрагдав.

Сургалтын үеэр Японы улаан загалмай нийгэмлэгт туршлага солилцох сургалт, уулзалт, анхны тусламжийн сургалтад хамрагдсан Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны дарга, анхны тусламжийн сургагч багш З.Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооны арга зүйч, анхны тусламжийн сургагч багш А.Цагаандархи, Орхон аймгийн Улаан загалмайн хорооны арга зүйч, анхны тусламжийн сургагч багш М.Золжаргал нар туршлага, сурсан мэдлэгээ хуваалцан, оролцов.

Оролцогчид сургалтад хамрагдсанаар CPR, цус алдалт, гэмтлийн үед авах арга хэмжээ, тээвэрлэлт зэрэг үндсэн ур чадвар дээр дадлага ажил, Сургагч багшийн сургалтын арга зүйг шинэчилж, орон нутагтаа чанартай сургалт явуулах чадавхи нэмэгдэх ач холбогдолтой юм. Сургагч багш нарт сургалтад хэрэглэх Анхны тусламжийн Сургагч багшийн 2 ээлжийн дүрэмт хувцас, цүнх олголоо.