2025-04-30
Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг сайжруулах, олон нийттэй харилцах менежментийг сайжруулах хүрээнд телевиз, сонин, сайтын сэтгүүлчдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн сургалтыг зохион байгуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай, мэргэших сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг нэгтгэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд дуу хоолой болох, сэтгүүлчид сайн дурын ажилд оролцоход хамтран ажиллах нь сургалтын онцлог юм.
Мөн сэтгүүлчдэд анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг МУЗН-ийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас зохион байгуулна.
Сургалтад хэвлэл мэдээллийн 20 байгууллагын сэтгүүлчид хамрагдаж байна.
2025-04-30
2025-04-30
2025-04-30
2025-04-30