2025-03-24
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны хүрээнд сургуулийн насны хүүхдэд зориулсан доорх бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Бүтээгдэхүүний нэр |
Чанарын шаардлага |
Хэмжих нэгж |
Нийт тоо хэмжээ |
Гар нүүрийн алчуур |
40x60 см хэмжээтэй. Сайн чанарын хөвөн даавуугаар хийсэн байх. |
Ш |
3000 ш |
Шүдний сойз |
Хүүхэд хэрэглэхэд тохиромжтой, буйлыг гэмтээхээргүй зөөлөн үстэй, гарт барихад эвтэйхэн загвартай байх.. |
Ш |
3000 ш |
Хүүдийн шүдний оо |
Ямар нэгэн хортой эсхүл чихэрлэг химийн бодис агуулаагүй байх. Хүүхэд ашиглахад тохиромжтой фторын агууламжтай байх. (1,000-1,500 ppm-ын хооронд) |
50мл |
3000 ш |
Гарын шингэн саван /safeguard/ |
Мэдрэмтгий арьсанд хэрэглэхэд тохиромжтой, хүчиллэг чанар 4.5-5.5 pH-ын хооронд байх. Мөн хэт хурц үнэргүй байх |
250мл |
3000 ш |
Гар ариутгагч |
Спиртийн агууламж 60-70%-тай, гелэн суурьтай, арьс чийгшүүлэгч бүтээгдэхүүн агуулсан байх |
250мл |
3000 ш |
Хөлөгт тоглоом |
1-ээс дээш хүүхэд тоглож болох хөлөгт тоглоом, шатар, эвлүүлдэг гэх мэт сэтгэн бодох чадвар, оюуны хөгжлийг дэмжих, хүүхдэд хоргүй материалаар хийгдсэн тоглоом байх; |
Ш |
3000 ш |
Өнгийн харандаа /12 төрөл/ |
12 өнгийн, бага насны хүүхдийн гарт эвтэйхэн баригдахаар хэмжээтэй, хорт бодисын агууламжгүй байх. |
Хайрцаг |
3000 ш |
Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
САНАМЖ: Үнийн саналын хуудсыг бусад бичиг баримтаас тусад нь битүүмжилсэн дугтуйнд хийх ба тендерт оролцогч байгууллага нь нийт 2 битүүмжилсэн дугтуйг ирүүлсэн байна.
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 00 минут
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, 300 тоот
Утасны дугаар: 7777-0508 (301)
Цахим хаяг: procurement@redcross.mn
2025-03-24
2025-03-24
2025-03-24
2025-03-24