Японы Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Т.Коноэ 21600 швейцар франк, профессор Т.Дайсакүн 5 сая иен хандивлажээ

Нийтэлсэн өдөр: 2017.03.14, мягмар

       Японы “Tama centre“ эмнэлгийн шүдний эмч, МУИС-ийн Социологийн тэнхимийн профессор Монгол Улсын олон аймаг, суманд зуд болж, өвөлжилт хүндэрч буй тухай мэдээг NHK радиогоор сонсчээ.

       Тэрбээр Токио дахь Монголын Элчин сайдын яамд очиж, монголын малчдад зудын хохирлыг даван туулахад зориулж  5 сая иен хандивласан байна. Эрхэм  профессор Т.Дайсакүн сайхан сэтгэлийг хүндэтгэн  Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмний нэрийн өмнөөс хүндэтгэл илэрхийлж, талархлын бичиг гардуулсан байна.

       Мөн Японы Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Т.Коноэ 21600 швейцар франк Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт хандивлаж байгааг мэдэгдэж, захидал ирүүлжээ.   Ноён Т.Коноэ Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны уриалгаар хандив өргөж буй ажээ. Энэ тухай мэдээллийг Монголын улаан загалмай нийгэмлэгт  Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн юм.