Хүмүүнлэг сэтгэл арга хэмжээ боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.12.28, лхагва

       Нэг: Монголын улаан загалмай нийгэмлэгээс олон нийт рүү чиглэсэн Гамшгийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийн талаар мэдээ мэдээлэл олгох, сурталчилгааны материал тараах, ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 13.00-17.00 цагийн хооронд "Хүмүүнлэг сэтгэл" арга хэмжээг Сүхбаатарын талбайд болон олон нийт төвлөрсөн газруудад Залуучуудын улаан загалмайн гишүүд, Сайн дурын идэвхтэнүүдийн оролцоотойгоор зохион байгуулж, 500 гаруй хүнд халуун аарц түгээж, 1000 гаруй хүнд хүрч ажиллалаа.

       Хоёр: Шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэг авах боломжгүй өрх толгойлсон айлын хүүхэд буюу нэн эмзэг бүлгийн болон Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 19, 17 хорооны 30 хүүхдэд, Ерөнхий боловсролын 25 /тусгай/сургуулийн 26 сурагчдад, 35-р сургуулийн 50 хүүхдүүдэд, Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн Ерөнхий боловсролын 29-р сургуулийн 33 хүүхдэд буюу нийт 184 гаруй хүүхдүүдэд тус тус бэлэг гардуулан өгсөн болно.