Ухаалаг утсанд суурилсан судалгааг Магпай-ийн сургалт боллоо.

Нийтэлсэн өдөр: 2016.12.21, лхагва

       ECHO-ийн санхүүжилттэй "Хот суурин газрын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх" төслийн хүрээнд Финляндын улаан загалмай нийгэмлэгийн бүсийн орон хариуцсан санхүүгийн төлөөлөгч Oscar Medina МУЗН-ийн ЕНБДГ-т ажиллаж байна. Уг төслийн хүрээнд “Ухаалаг утсанд суурилсан судалгааг Магпай-ийн тусламжтай зохиох” танилцуулах 1 өдрийн сургалтыг 2016 оны 12 сарын 20-ны өдөр Oscar Medina, МУЗН-ийн гамшгийн менежментийн багтай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд нийт 32 хүн оролцсон бөгөөд Дэлхийн зөн Монгол олон улсын ТББ, Японы хүүхдийг ивээх сан олон улсын ТББ-ын төлөөлөл болон МУЗН-ийн ЕНБДГ-ын албан хаагчид оролцлоо.