МУЗН, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн хамтарсан уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.09.14, лхагва

МУЗН нь Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран "Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах" төслийг хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна.

Энэхүү төслийг Төв аймгийн Эрдэнэсант, Зуунмод, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Баянгол дүүргийн 4,12,16 дугаар хороодод хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үйл ажиллагааны хэрэгжитийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Мөн төслийн хэрэгжилтийн явцад гарсан сургамж, туршлагаас хуваалцсан бөгөөд уулзалтанд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Мерси кор, Хүүхдийг ивээх сан, Пийпл ин нийд зэрэг байгууллагаас оролцож "олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах" үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцлоо.