Японы Чиба мужийн залуу улаан загалмайчид зочиллоо

Нийтэлсэн өдөр: 2016.09.29, пүрэв

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, Японы Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран жил бүр өсвөрийн улаан загалмайчдын гишүүн солилцооны хөтөлбөрийг зохион байгуулдаг билээ. Энэ жил анх удаа Японы Чиба мужтай хамтран ажиллаж харилцан туршлага солилцлоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Японы Чиба мужийн улаан загалмай хорооны 8 өсвөрийн улаан загалмайч, 4 ажилтан 2016 оны 08 сарын 1-ээс 6-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгт зочилж, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцлаа.​