Зүүн Азийн УЗН-ийн Залуучуудын сүлжээний уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.09.29, пүрэв

       Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Залуучуудын сүлжээний уулзалт жил бүр зохиогдож, Залуучуудын хөгжлийг сайжруулах талаар ярилцаж, туршлага солилцдог билээ. Энэхүү уулзалт нь өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулагдаж, энэ үеэр 2 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан юм.

       Зүүн Азийн бүсийн Залуучуудын сүлжээний уулзалт 2016 оны 6 дугаар сарын 28-30-ны хооронд Макаод болж, БНСУ, БНХАУ, Макао, Хонг Конг, Япон, Монгол орныг төлөөлөн нийт 9 залуучууд оролцсон. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг төлөөлөн Төвийн клубын гишүүн Ц.Золбоо оролцлоо.

       Хурлын үеэр залуучууд маань өөрсдийн Улаан Загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаа болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, хоорондоо мэдлэг, мэдээлэл, туршлагаа солилцсон ба 2015-2016 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, 2016-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн  боловсрууллаа. 

       - Мөн тус уулзалтын үеэр Зүүн азийн орнуудын Улаан загалмайн нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалт болсон ба уулзалтын үеэр Залуучуудын сүлжээний үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

       6 дугаар сарын 29-ний өдөр Макаогийн Улаан Загалмайн Нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцсан.

       Хонг-Конгийн Улаан Загалмайн нийгэмлэг нь энэ жил шинэ байртай болсон ба 6 дугаар сарын 30-ны өдөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан.

Дээрх уулзалтын үр дүнд зүүн азийн орнуудын улаан загалмайн нийгэмлэгүүдийн залуучуудтай туршлага солилцож, шинэ мэдлэг, мэдээлэл олж авч, харилцаа холбоогоо бэхжүүллээ.

 

Хүүхэд залуучуудын хөдөлгөөн